Баталгаат засварын гэрээт үйлчилгээ

Баталгаат засварын гэрээт үйлчилгээ

Аливаа тоног төхөөрөмжийн найрдвартай ажиллагаа, хүчин чадлыг бүрэн ашиглах, ашиглалтын хугацааг уртасгах зэрэг хүчин зүйлүүд нь стандартын дагуух суурилуулалт, урсгал үйлчилгээ тогтмол хийх, аюулгүй ажиллагааны дагуу ашиглах зэрэг хүчин зүйлтэй салшгүй холбоотой байдаг.

Бид харилцагчидтайгаа урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг ханган ажиллах үүднээс Баталгаат засварын гэрээт үйлчилгээг санал болгож байна.

Бидэнтэй баталгаат засварын гэрээт үйлчилгээний гэрээ байгуулснаар дараах давуу талуудтай:

  • Тогтмол үзлэг үйлчилгээнд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн гүйцэтгэл сайжирч оношилгоо эмчилгээний чанар сайжирна
  • Эд ангидуудын элэгдэх явц багасч, солигдох шаардлагатай сэлбэг хэрэгслийн тоо буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ.
  • Гэнэтийн эвдрэл гэмтлийн тоо буурч, сул зогсолтоос үүсэх эдийн засгийн алдагдал багасч, насжилт нэмэгдэнэ.
  • Тогтвортой үйл ажиллагаатай болсноор танай байгууллагын нэр хүнд өсч, үйлчлүүлэгчид тань эерэг хандлага үүсч байнгын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ.