image

Бидний тухай

Бид, дэлхийд тэргүүлэх түвшний эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи, стандартыг Монголдоо нэвтрүүлж, Монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна.

Захирлын мэндчилгээ

Б.Гэрэлмаа

Си-Ай-Ти ХХК-ийн
Ерөнхий захирал

 

Си-Ай- Ти ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж, манай цахим хуудсанд зочилж буй эрхэм Танд талархал илэрхийлье.

Монгол Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн анхдагч компаниудын нэг болох Си-Ай- Ти ХХК нь эрүүл мэндийн салбарын дэлхийд алдартай брэндүүдийн бүх төрлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, нийлүүлэлт, засвар үйлчилгээг эх орныхоо эрүүл мэндийн салбарт хүргэн ажиллаж байна.

Онцгойлон хэлэхэд, Япон улсын дэлхийн стандартыг тэргүүлэгч 20 гаруй үйлдвэрлэгчийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь манай хамт олны бахархал билээ.

Бидний амжилтын үндэс нь манай хамт олны зөв үйл ажиллагаа, найдвартай шуурхай үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниуд дээр сургагдсан, албан ёсны сертификаттай, мэргэшсэн туршлагатай инженерийн баг юм.

Бид Япон болон дэлхийн чанар, стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

Манай хамт олон Монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах буянтай үйлийн төлөө,
тасралтгүй тууштай ажиллагаа, тогтвортой хөгжлийг зарчмаа болгон хичээн ажиллах болно.

Танд эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

“Си-Ай-Ти” ХХК-нь 2006 оноос эхлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Бид, дэлхийд тэргүүлэх түвшний эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи, стандартыг Монголдоо нэвтрүүлж, Монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна.
———

Үнэт зүйл

[Зөв үйл ажиллагаа], [Найдвартай, шуурхай угсралт, засвар үйлчилгээ], [Үйлдвэрлэгч компаниуд дээр сургагдсан, албан ёсны сертификаттай, мэргэшсэн, туршлагатай инженерийн баг]
бол бидний ДАВУУ ТАЛ бөгөөд ҮНЭТ ЗҮЙЛ юм.

Бидний амжилт

Монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах буянтай үйлийн төлөө, тууштай ажиллагаа, тогтвортой хөгжлийг зарчим болгон хичээн зүтгэх болно.

2009 он

Эрүүл мэндийн салбарт шилдэг технологи нэвтрүүлэгч компани өргөмжлөл хүртсэн.

Си-Ай-Ти ХХК нь 2006 оноос Япон улсын FUJIFILM Корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь Монгол улсад зөвхөн фибро дурангаар үзлэг, оношилгоо хийгдэж байсан юм. 2006 онд Си-Ай-Ти ХХК Монголд анх удаа дижитал видео дуранг нийлүүлснээр дурангийн шинжилгээнд шинэ дэвшил гарч, хоол болвсруулах замын эрхтнүүд, уушиг, шулуун гэдэсний эмгэгийг дэлгэцэнд томруулан харах боломжтой болсон билээ. Энэ нь өвчнийг эрт үед нь илрүүлэхэд гол ач холбогдолтой үзүүлэлт болсон.

2006-2009 онд Си-Ай-Ти ХХК нь улсын эмнэлгүүд болон хувийн олон эмнэлгүүдийг дижитал видео дурангаар хангаж, дурангйн шинжилгээнд зориулсан программ хангамжийн зохион бүтээж, шинжилгээний үр дүнг монгол, орос, англи хэл дээр сонгон хэвлэх боломжтой болгосон нь дурангийн шинжилгээний түвшинг дэлхийн стандартад хүргэхэд гол нөлөөг үзүүлсэн юм. Энэ амжилтыг үнэлж, 2009 онд Эрүүл Мэндийн Сайдаас “Монгол улсын эрүүл мэндийн салбарт шилдэг технологи нэвтрүүлэгч компани” өргөмжлөлийг олгосон юм.

2013 он

Монгол улсын оны “Топ 150 аж ахуйн нэгж” -ээр шалгарч цом, өргөмжлөл хүртсэн. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) –иас жил бүр Монгол улсын хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын дүн, улсын төсөвт төлсөн татварын хэмжээгээр жагсааж, тухайн жилийн ТОП 150 компанийг шалгаруулж титэм, өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.  

Си-Ай-Ти ХХК нь 2013 оны борлуулалт, улсын төсөвт төлсөн татварын хэмжээгээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх болзлыг хангаж, Монгол улсын  2013 оны ТОП 150 компани титэм, өргөмжлөл хүртсэн.

2014 он

Монгол улсын “Эрүүл мэндийн салбарын - Оны онцлох Энтрепренер” оор шалгарч Хүрэл Меркури өргөмжлөл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс олгов.

Си-Ай-Ти ХХК нь 2014 онд Монгол улсын Ерөнхий Сайдын ажлын хүрээнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газартай байгуулсан гэрээний дагуу 11 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Энэ ажил нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ойртуулах, Улаанбаатар руу ирж байгаа төвлөрөл, зардал, хүндрэлийг багасгах сайн ажил болсон. Энэ ажлын хамгийн том хэсгийг хариуцлагатай гүйцэтгэсэн Си-Ай-Ти ХХК нь 2014 оны Эрүүл мэндийн салбарын Interpreuner шагналыг авсан. 

Си-Ай-Ти ХХК нийгмийн хариуцлагатай компани
болохыг илтгэх өргөмжлөл, талархал
2014 он

Хавдар судлалын үндэсний төвийн тусламж, үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэт өргөмжлөл олгов.

Япон улсын NIHON KOHDEN корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран NIHON KOHDEN корпорацийн тоног төхөөрөмжийг Монгол улсад нийлүүлж эхлэх болсон үйл явдлыг тохиолдуулан,  нийт 300 сая төгрөгийн өвчтөний хяналтын мониторыг ХСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт бэлэглэсэн.  

NIHON KOHDEN корпораци нь 1945 оноос эхлэн хяналтын монитор, тархины бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат үйлдвэрлэж байгаа бөгөөд одоо дэлхийн 120 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Япон улсын бахархал болсон дэлхийд алдартай компаниудын нэг юм.

Хавдрын өвчлөл нь дэлхий нийтийн томоохон асуудал болж байгаа өнөө үед манай улсын хувьд ч мөн нийт өвчлөлийн ихэнх хувийг хавдрын өвчлөл эзэлж байна. ХСҮТ бол улсын хэмжээний хавдраар өвчилсөн бүх иргэдэд үйлчилдэг том төв учир хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасгийн эмчилгээ үйлчилгээ хамгаас чухал. Түүнчлэн хавдрын мэс засал нь цар хүрээ ихтэй, төвөгтэй том хагалгаа байдаг ба хагалгааны дараах эрчимт эмчилгээний үед өвчтөний аюулгүй байдлыг хянах нь туйлын чухал байдаг билээ. Иймд хагалгааны дараах эмчилгээнд нэн чухал хэрэгцээтэй 8 параметрээр өвчтөний биеийн байдлыг хянах мониторыг бэлэглэсэн юм.

Энэ ёслолын ажиллагаанд Эрүүл Мэндийн Дэд Сайд Ж.Амарсанаа, ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн Дэд захирал С.Баяр, Япон улсын ЭСЯ-ны зөвлөх Ш.Хаяаши, NIHON KOHDEN Корпорацийн Хятад улсын Шанхай дахь салбар компанийн захирал Т.Шимада, Си-Ай-Ти ХХК-ийн хамт олон оролцсон юм.

Ёслолын ажиллагааны үеэр Эрүүл Мэндийн Дэд Сайд Ж.Амарсанаа ЭМЯ-ны өргөмжлөлийг NIHON KOHDEN Корпорацид, ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар ХСҮТ-ийн өргөмжлөлийг Си-Ай-Ти ХХК-ийн хамт олонд гардуулсан. 

2015 он

"Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган" нэгдсэн хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн тул АШУҮИС-с талархал илэрхийлэв.  

2015 онд АШУҮИС-иас олон улсын эмч нарын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тэрхүү хурлын үйл ажиллагааг амжилттай болгоход Си-Ай-Ти ХХК-иас хандив өргөсөнд АШУҮИС-иас талархаж өргөмжлөл гардуулсан.

2015 он

УНТЭ-ийн түүхт 90 жилийн ойн хүрээнд ард иргэдийнхээ эрүүл мэнд, үзлэг оношлогоонд хувь нэмэр оруулж тоног төхөөрөмж хандивлсанд талархал илэрхийлж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгээс батламж олгов.

2015 онд Монгол улсын ууган эмнэлэг болох Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 90 жилийн ойн баяраар Си-Ай-Ти ХХК –иас FUJIFILM Корпорацид үйлдвэрлэгдсэн 50 сая төгрөгийн үнэ бүхий EPX-2500 маркийн дурангийн видео процессор болон хэт авиа оношилгооны үзлэгийн 5 ширхэг ор бэлэглэсэн билээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон Си-Ай-Ти ХХК-ийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг талархан хүлээн авч, талархал гардуулсан.