image

Contec

Өндөр технологийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

 

1992 онд байгуулагдсан Контек Медикал Систем ХХК (КОНТЕК) нь нарийн технологийн компани бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэгслийн судалгаа, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.  БНХАУ-ын эмнэлэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн томоохон суурь баазуудын нэг болох Чинхуандао хотын Эдийн Засаг- Техникийн Хөгжлийн бүсэд 100000 м2 талбайг эзлэн байрладаг.

КОНТЕК нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэл болон нийлүүлэлт эрхлэх бөгөөд Пульсоксиметр, Сфиоммонометр, ЭКГ, ЭЭГ, Хэт авианы тоног төхөөрөмж, Өвчтөний монитор, Дүрс оношлогооны төхөөрөмж зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Орчин үеийн шинжлэх ухаан, үр дүнтэй үйлдвэрлэлийн тогтолцоо, менежментийн системийг бий болгосон тус компани нь Пульсоксиметр, Цахим Сфиоммоманометр, Цусны даралтын монитор, Артериосклерозын шинжилгээ, 1-12-суваг ЭКГ, Зөөврийн ECG Monitor, ЭКГ ажлын станц, Тархины цахилгаан бичлэг, EEG систем, Ургийн зөөврийн допплер, B-хэт авиан оношилгооны систем, Дэлгэцийн апноэметер, Полисомнографийн шинжилгээний систем, Цохилтын хурдны тоолуур, Спирометер, Шээсний анализатор, Хүчилтөрөгчийн бойлер, Өвчтөний монитор, Олон хэмжээст үндсэн үзүүлэлтийн монитор зэрэг олон төрлийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг зохион бүтээж, хөгжүүлсэн юм. КОНТЕК компани үндэсний 60 патент эзэмшиж, программ хангамжийн зохиогчийн 37 эрх, мөн бүтээгдэхүүнүүд нь CE, FDA, COS / VIOS сертификаттай. Одоогоор жилд 2 сая гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж 200 гаруй улс, бүс нутгуудад нийлүүлж байна.

КОНТЕК нь хүмүүст чиглэсэн, шинэлэг санаагаар олон улсын зах зээлд хүрч, нарийн технологи судалгаа шинжилгээн дээр тулгуурлан илүү дэвшилтэт гүйцэтгэлтэй бүтээгдэхүүнээрээ тэргүүлж, дэлхийн хэмжээний орчин үеийн аж ахуйн нэгж болохыг зорилт тавин ажиллаж байна.