image

Fujifilm

Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл

FUJIFILM Корпораци нь нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд алдаршсан бөгөөд Дэлхийн сансар судлал, хиймэл дагуулын тоног төхөөрөмжүүд, Батлан хамгаалах салбар, шүүх, цагдаагийн байгууллага, тагнуулын үйл ажиллагаанд хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд, дэлхийд алдартай телевизүүдийн хэрэглэдэг мэргэжлийн видео камерууд, гар утасны дижитал камеруудыг үйлдвэрлэдэг Япон улсын бахархал болсон, үндэстэн дамнасан томоохон корпорациудын нэг юм.

FUJIFILM Корпораци нь 1984 онд анх удаа эмчилгээ, оношлогооны дижитал видео дуранг зохион бүтээсэн нь дурангийн эмчилгээ, оношлогооны хөгжилд шинэ эрин үеийг нээсэн.

Мөн 2005 онд нарийн гэдэсний видео дуранг (double balloon endoscope) зохион бүтээж, оношлох төхөөрөмж байхгүй “хар хайрцаг” гэгдэж байсан нарийн гэдсийг шинжлэх боломжтой болсон нь Дэлхийн анагаах ухааны салбарт томоохон нээлт болсон.

FUJIFILM Корпорацид үйлдвэрлэгддэг FUJINON дижитал видео дурангийн төрлүүд:

  • Gastroscope-Ходоодны дуран
  • Colonoscope-  Бүдүүн гэдэсний дуран
  • Bronchoscope-Уушигний дуран
  • Cystoscope- Урологийн дуран
  • Hyseroscope-Эмэгтэйчүүдийн дуран
  • Duodenum-Нарийн гэдэсний дуран
  • Ultrasonic endoscope-Дурангийн эхо
  • Enteroscope  /Double balloon endoscope/- Нарийн гэдэс дурандахад зориулсан

FUJIFILM Корпорацид үйлдвэрлэгддэг FUJINON дижитал видео дурангуудын давуу тал:

  • Харж байгаа дүрсээ бодит хэмжээнээс 260% томруулж харах чадвартай, (оптикоор 60%, өсгөх товчлуураар 200% хүртэл өсгөх чадалтай.)
  • Гэрлийн тусгалаа харж байгаа объектын хол, ойроос хамаарч автоматаар тохируулж өгдөг. Энэ нь хэт ойрхон зайд гэрэл ойж, гялайхгүй байх давуу талтай.
  • Дурангийн процессорын лампны ватт өндөр учир гэрэлтүүлэг илүү сайн. Мөн аваарын гэрэлтэй. Гэнэтийн аливаа тохиолдолд гэрэл унтрахад аваарын гэрэл автоматаар асдаг.
  • Өнгө дүрсийн ялгарал дээд зэргээр сайн.
  • Бусад төрлийн дурангаас нарийн учир үзүүлж байгаа хүндээ хүндрэл багатай.
  • Бусад дурангаас хөнгөн учир эмчийн хувьд ажиллахад хялбар.
  • 180 хэмийн уян налархай эргэж, орчноо бүрэн харах чадвартай.
  • Ариутгал даах чадвар, эдэлгээ сайн.
  • Дурангийн шинжилгээний үр дүнг хэвлэн гаргах программтай.