image

Nihon Kohden

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

NIHON KOHDEN корпораци нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ Япон улсдаа тэргүүлэгч корпораци бөгөөд АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэр болон салбар компаниудтай, 4500 гаруй ажилчидтай үндэстэн дамнасан корпораци юм. Тус компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийд хамгийн анхны гэсэн тодотголтой олон технологиудыг танилцуулж байсан юм.

Эдгээрээс дурдвал:

  • 1951 - 8 сувагтай ЭЭГ
  • 1970 - SpO2 сенсорийн технологи
  • 1980 - Arrhythmia analysis heart monitor
  • 1990 - Digital telemetry
  • 2000 - 192 сувагтай ЭЭГ

NIHON KOHDEN корпорацийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийн гол онцлог нь нэг төхөөрөмжийг нэг ажилтан эхнээс нь дуусах хүртэлх бүх процессыг гардан гүйцэтгэж өөрийн нэрээ угсарсан аппаратандаа хавсаргаж үлдээдэг. Ингэснээр тухайн тоног төхөөрөмжийн хяналт сайжирч, ашиглалтын хугацаа урт байдаг.