Мэдээ, мэдээлэл

2019-05-30 /

АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Aquilion Prime компьютерт томографийн аппаратын сургалтыг амжилттай явууллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Aquilion Prime компьютерт томографийн аппаратын сургалтыг амжилттай явууллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Canon Medical Компаний Aquilion Prime маркийн 160 зүслэгтэй компьютерт томографийн аппаратыг манай Си-Ай-Ти компани өнгөрөгч 4-р сард суурилуулсан бөгөөд Application-ны сургалтыг 7 хоногийн турш амжилттай зохион байгуулж өнөөдөр хүлээлгэж өглөө. 160 зүслэгтэй энэхүү аппарат нь нэг эргэлтээрээ буюу 0.35 секундэд 8 см талбайг хамарсан өргөн зүслэг хийх чадвартай орчин үеийн шилдэг технологи бөгөөд өвчтөнд өгөгдөх рентген тунг ухаалгаар, хамгийн бага түвшинд тохируулж чаддагаараа онцлог юм. Тархи, бөөр, гол судасны ангиграфи болон бусад олон шинжилгээ энэхүү сургалтын эмнэлэгт хийгдэх боломж бүрдэж байна.

Эрүүл Монгол Иргэний төлөө бид ажилладаг.