Мэдээ, мэдээлэл

2019-06-17 /

АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад бэлэглэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Сургалтын эмнэлэг нь өндөр хүчин чадал бүхий MRI, CТ, Angio зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализаторууд зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий 400 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Нийт тоног төхөөрөмжийн 70 орчим хувийг манай Си-Ай-Ти ХХК-ийн инженерийг баг, хамт олон 6 сарын турш ажиллаж, угсралт суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, ашиглалтын сургалтуудыг зохион байгууллаа.

Эрүүл Монгол Иргэний төлөө бид ажилладаг.