Мэдээ, мэдээлэл
2019-12-09 /
Ханган нийлүүлэх байгууллагын “Шилдэг инженер техникийн алба”-аар шалгарлаа.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг хамтран “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГАН”-ыг 2019 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг чуулганд манай Си-Ай-Ти ХХК нь ханган нийлүүлэх байгууллагын “Шилдэг инженер техникийн алба”-аар шалгарлаа.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, эмнэлгүүд, эмч техникч нар болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд та бүхэндээ талархсанаа илэрхийлж амжилт хүсье.
Эрүүл Монгол Иргэний төлөө бид ажилладаг.