Мэдээ, мэдээлэл

2020-08-18 /

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппаратыг амжилттай суурилуулж хүлээлгэж өглөө

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппаратыг амжилттай суурилуулж хүлээлгэж өглөө

Манай Си-Ай-Ти компани нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн иж бүрэн дижитал суурин рентген аппаратыг амжилттай суурилуулж, сургалт хийн хүлээлгэж өглөө. 150кV, 630mA болон 50kW хүчин чадал бүхий генератортай хамгийн орчин үеийн дэвшилтэт энэхүү рентген аппарат нь гавал болон ясны бүх төрлийн гэмтлүүд, цээж уушиг зэргийг бүрэн харах боломжтой, DR буюу дижитал хувиргуур нь рентген аппараттайгаа утасгүй-wireless холбогддог, дүрс харах, боловсруулах,  хэвлэх програм нь хэрэглэхэд маш хялбар зэргээрээ онцгой.

10000 гаруй хүн амтай, Жонш болон төмрийн уулын баяжуулах үйлдвэртэй, төмөр замд холбогдсон, хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийт сумдын дотор дээгүүр байранд ордог энэхүү суманд сүрьеэ, уушигны өвчлөл өндөртэй, осол гэмтэл их гардаг тул рентген аппарат нэн тэргүүнд шаардлагатай байсан. Үүнийг Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөн сайхан үйл явдал боллоо.

Си-Ай-Ти компаниас. 2020.08.18      

Монгол хүн бүр эрүүл байг.

Эрүүл Монгол Иргэний төлөө бид ажилладаг.