Мэдээ, мэдээлэл

2017-11-01 / Мэдээ, мэдээлэл,

Өвөрхангай,Говь-Алтай аймгийн нийт 35 сумын эмнэлэгт тоног төхөөрөмж сууриллууллаа

Өвөрхангай,Говь-Алтай аймгийн нийт 35 сумын эмнэлэгт тоног төхөөрөмж сууриллууллаа

Япон улсын Засгийн Газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Говь-Алтай аймгийн 17 сум, Өвөрхөнгай аймгийн 18 сум, нийт 35 сумын эмнэлэгт оношилгоо, эмчилгээний 18 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэв.

Си-Ай-Ти ХХК-ийн инженерүүд нийт 70 хоногийн хугацаанд 35 сумын эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, ашиглалтын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2 аймгийн бүх сумдын иргэд рентген, эхо оношилгоо болон эх барих эмэгтэйчүүдийн үйлчилгээгээр хангагдаж,  эмнэлэгт үзүүлэхээр нийслэл, аймгийн төв явах шаардлагагүй болсон нь Японы ард түмний нүдээ олсон буянтай сайхан тусламж боллоо.