Дүрслэл оношлогооны PACS систем /PSP corporation/

PSP CORPORATION

PSP нь эмнэлгийн цахим сүлжээг хөгжүүлэгч компани бөгөөд орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан дүрс бичлэгийн системийг боловсруулж  хөгжүүлсээр ирсэн.

PACS-ИЙН ТУХАЙ

ЗУРГИЙН АРХИВ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СИСТЕМ
PACS бол эмнэлгийн бизнесийг сайжруулах чухал хүчин зүйл юм.
PACS гэдэг нь Picture Archiving and Communication System (Зурган Архив ба Харилцаа холбооны Систем) гэсэн үгийн товчлол бөгөөд дүрс оношилгооны салшгүй чухал систем юм. 
Мөн, PSP-ийн PACS сүлжээ нь радиологич - эмч нарт өндөр нарийвчлалтай оношилгоо хийхэд нь туслах олон төрлийн функцуудтэй. PSP PACS-ийг ашигласнаар Дижитал зургийг CD эсвэл DVD дээр хуулж өвчтөнүүдэд өгөхөд хялбар болдог.Товчхондоо, PACS нь зураг архивлах хатуу диск бүхий сервер системтэй бөгөөд DICOM Viewer бүхий оношлогооны дүрс бүхий компьютертэй. DICOM гэдэг нь Digital Imaging and Communication in Medicine буюу Анагаах ухааны Дижитал Дүрслэл, Харилцаа холбоо гэсэн үг юм. Энэ нь оношилгооны дүрслэлд зориулж ACR ба NEMA-н хийсэн формат юм. 

PSP PACS-ийн шийдэл
Орчин үеийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бүрэн шийдэл!

"ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ"
Японы эмнэлгийн дэвшилтэт технологи PSP-ийн PACS систем дээр тулгуурлан олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжиж, анагаах ухааны технологи дэвшсэн юм. Японд анагаах ухааны технологи хөгжихийн хэрээр нэг хүнд ногдох CT болон MRI-ийн тоогоор дэлхийд дээгүүр орж байна.

"ХӨГЖИЛ"
Эмч нарт оношилгоо хийхэд тусалдаг олон төрлийн CT болон MRI төхөөрөмж байдаг. Үүний үр дүнд Японы радиологчид маш чадварлаг болсон. Олон жилийн туршид эмч нартай хамтарч, тэдний ажлын урсгал, хэрэгцээг судалж шаардлагад нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиг бодлогоор ажиллаж байна.

“СОНГОЛТ”
Иймд манай бүтээгдэхүүнийг Японы мэргэжлийн радиологчид сонгодог юм.
Японы 1000 гаруй институт PSP-ийн PACS viewer-ийг оношилгоондоо сонгон хэрэглэж байна.  Үүний дээр, 10 гаруй их сургуулийн харьяа эмнэлгүүд манай бүтээгдэхүүнийг ашигладаг.

 

Үнийн санал авах

Үнийн санал авах