image

Shimadzu

Өндөр технологийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

 

Шимазү корпораци нь 1875 онд үүсгэн байгуулагдсан, 140 жилийн түүхтэй, 15 мянга гаруй ажилтантай Япон улсын тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч корпораци юм. Шимазү корпораци нь шинжлэх ухаан технологийн салбарт тэргүүлэгч байж дэлхийд анх удаа гэсэн тодотголтой олон технологиудыг гаргасаар ирсэн билээ.

2002 онд тус корпорацийн инженер Koichi Tanaka “Soft desorption ionisation methods for mass spectrometric analyses of biological macromolecules” бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.

Шимазү корпорацийн хөгжлийн түүхээс товч дурдвал:

  • 1896 он Япон улсдаа хамгийн анхны X-ray гарган авсан
  • 1934 он Япон улсдаа хамгийн анхны Спектрометр үйлдвэрлэсэн
  • 1956 онд Япон улсдаа хамгийн анхны Хромотографи зохион бүтээсэн
  • 1961 он дэлхийд анхны алсын удирдлагатай флюроскопыг зохион бүтээсэн
  • 2002 он Шимазү корпорацийн инженер Koichi Tanaka химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн
  • 2003 он дэлхийн хамгийн анхны Direct FPD -тэй ангиографи аппарат

  Шимазү корпораци нь дараах 4 салбарт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

  • Хими биологийн лабораторийн тоног төхөөрөмж
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Нисэх онгоцны эд анги
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж