image

Sonoscape

Авиан оношилгоо болон дурангийн төхөөрөмж үйлдвэрлэл

 

СоноСкэйп Медикал Корпораци нь 2002 онд байгуулагдсан ба хэт авиан оношилгоо болон дурангийн төхөөрөмж үйлдвэрлэлийн мэргэшсэн корпораци бөгөөд үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын анхны хэт авиан оношилгооны төхөөрөмжийг бүтээсэн “Загалмайлсан Эцэг” гэгддэг ноён Yao Жинжунг юм.

"Инновациар дамжуулан амьдралыг тэтгэх" үзэл баримтлал,  зорилгодоо хүрэхийн тулд СоноСкэйп Корпораци нь БНХАУ болон гадаадад эрдэм шинжилгээний төвүүдтэй дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээний төвийг байгуулж, шинэлэг- дэвшилтэт технологийг хүртээмжтэй болгож, жил бүр зах зээлд шинэ бүтээгдэхүүн, технологийг тасралтгүй нэвтрүүлж, сая сая хүмүүст ашиг тустай өндөр чанартай эмнэлгийн тоног төхөөрөмжийг боловсруулан үйлдвэрлэж, зах зээлд боломжийн үнээр нийлүүлсээр байна.

Тус корпорацын төв оффис ба үйлдвэр нь Шенжень хотод байрладаг ба 1200 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтантай. БНХАУ болон АНУ-д шинжилгээ-судалгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 4 төвтэй бөгөөд БНХАУ-д 30 гаруй салбар оффистэй ба 140 гаруй улс оронд 182 дистриьбютортай БНХАУ-ын тэргүүлэх корпорацуудын нэг билээ.

СоноСкэйп Корпорациийн  бүтээгдэхүүн нь дэлхий даяар эмч болон эмнэлгийн ажилтан нарт танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн төхөөрөмж болсон ба мэргэжлийн чухал шийдвэр гаргах, ажлын ачааллыг бууруулахад ач тусаа үзүүлсээр байна.

СоноСкэйп Корпорацын  бүтээгдэхүүнүүд  дэлхийн шаардлагыг бүрэн хангасан ба FDA болон  CE чанарын гэрчилгээтэй юм.  

СоноСкэйп Корпораци нь дэлхийн түвшний шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж :

-2007 оны БНХАУ -ын шилдэг брэнд

-2008 онд Европын зах зээл дэх шилдэг интерпрюнер компани Frost & Sullivan

-2009 оны " S8 -Бүтээгдэхүүний чанарын манлайлал шагнал 2009" Frost & Sullivan

-2011 оны “S20 Awards Reddot Бүтээгдэхүүний загварын шагнал 2011”

-2013 оны - Frost Sullivan “Зах зээлийн өсөлтийг хангах манлайллын шагнал”

-2014 оны “S9 ХБНГУ-ын Бүтээгдэхүүний загварын шагнал”

-2014 оны Frost Sullivan “Борлуулалтын шилдэг компани” зэрэг олон шагнал хүртэж байсан байна.