image

Yuwell

Эмчилгээний болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

“Yuwell эмнэлгийн тоног төхөөрөмж ба хангамж” БНХАУ-д бүртгэлтэйгээр 1998 онд байгуулагдсан компани юм. Yuwell компани нь эрүүл мэндийн менежментийн үзэл баримтлал, дэвшилтэт бүтээгдэхүүний шийдлийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, эрүүл мэндийн экосистемийг гэрийн эмчилгээ, клиникийн анагаах ухаан, интернетийн эрүүл мэнд зэрэг хүрээг хамран мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

БНХАУ-ын Шанхай хотноо төвтэй Yuwell компани нь судалгаа - шинжлэх ухааны 7 төвтэй бөгөөд АНУ-ын Сан Диего, ХБНГУ-ын Тутлингэн, Тайвань, Бээжин, Шанхай, Нанжин, Сужоу, Даняан хотуудад үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэлийн 5 баазтай. Үүний зэрэгцээ дэлхийн олон улс дахь төлөөлөгчийн газрууд нь судалгаа шинжилгээний төв, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээтэй бүрэн сүлжээнд холбогдон ажилладаг онцлогтой. Хятадын нэр хүндтэй эрүүл мэндийн агентлагууд болон мэргэжлийн судлаачдын багтай хамтран гэрийн эмчилгээний тусламж үйлчилгээг болон архаг өвчний менежментийн хэрэгцээ шаардлагыг анхаарч ажиллаж байна.

Yuwell компанийн 7 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд Амьсгалын систем, Зүрх судасны систем, Дотоод шүүрлийн систем гэсэн 3 ангилалд олон жилийн турш тэргүүн байраа хадгалсаар байгаа юм. 2015 онд БНХАУ-ын гэрийн эмчилгээний тоног төхөөрөмжийн тэргүүлэх брэндээр шалгарч байлаа.

Интернет дэлхийн даяар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед Yuwell компани эмнэлгийн үйлчилгээг интернетийн өндөр технологитой холбож байна. Эрүүл мэндийн менежментийн “Сужоу Клаудос” компанийг 2015 онд үүсгэн байгуулж, архаг өвчний оношлогоо, оношлогооны үйлчилгээ үзүүлэх болсон билээ. Клауд технологиор том өгөгдөлд дүн шинжилгээ хийж одоо 4.0, ухаалаг үйлдвэрлэлээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэ эрин үеийг Yuwell компани тэргүүлж байна.

Ирээдүйд Yuwell компани дэлхийн тэргүүний технологийг тасралтгүй нэвтрүүлэх чиг зорилттой.